
Л.Өлзийсайханыг томилох асуудалд АН-ын бүлэг завсарлага авлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын дарга Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьжээ. Саналыг нь хүлээн авсан Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс өнөөдөр чөлөөлсөн юм. Улмаар залгуулаад түүнийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин энэ асуудлаас гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Харин УИХ-ын дарга АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгөв.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


