
Ж.Энхбаярын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцана уу!
Ж.Энхбаярын АТГ-т мэдүүлсэн 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцана уу!
Өөрийн орлого 2,5 тэрбум төгрөг, гэр бүлийн орлого нь 36 сая төгрөг бөгөөд нийт 8,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөтэй аж.
Тодруулбал, нийт 8 тэрбумаар үнэлэгдэх автозогсоол 3, амины орон сууц нэг, нийтийн дөрвөн орон сууцтай гэж мэдүүлсэн бол 250 саяар үнэлэгдэх туулах чадвар өндөр Mercedes Benz, G 500 зэрэг автомашинтай юм байна.
Түүнчлэн, 200 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй бөгөөд эзэмших зориулалтай хоёр газартай. Түүний авлага нь 8.6 тэрбум төгрөг бол дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж нь 1.5 тэрбум төгрөг. "Газар" ХХК-д 151 мянган хувьцаа, Капитал Партнерс ББСБ ХХК-д 17000 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


