
Ардчилсан намын ҮБХ-ны хурал энэ сарын 21-нд болно
Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хурлаа энэ сарын 21-нд товлон хуралдуулахаар болжээ. Ардчилсан намын Их хурал өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэл, намын даргын асуудлыг хэлэлцсэн.

Улмаар намын Үндсэн дүрмээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүргүүлээд ч Улсын дээд шүүх Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзсан юм. Тэгвэл Ардчилсан нам Үндсэн дүрмээ хэлэлцэхээр Үндэсний бодлогын хорооны хурлыг арваннэгдүгээр сарын 21-нд зарлажээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


