
"Physical Asia" шоуны шилдэг дөрөвт Монголын баг багтлаа
Нэтфликсийн “Бие бялдар Ази” реалити шоуны шилдэг дөрвөн багаар БНСУ, Япон, Монгол, Австралийн багууд шалгарлаа. Эдгээр багуудаас Японы баг тавдугаар даалгаварт шалгарч цааш финалд өрсөлдөх эрхийг авчээ. Харин Япон, Монгол, Австралийн багууд шийдвэрлэх тулаанд оролцохоор болов. Үлдсэн гурван баг "Бул эргүүлэх үхлийн тулаан"-д өрсөлдөнө. Монголын багаас улсын арслан Б.Орхонбаяр хоёр эмэгтэй тамирчинтай хамт хүч үзэх бол БНСУ-ын багт гурван эрэгтэй, Австралийн багт нэг эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцохоор болжээ.
Уг шоуны 10-12 дугаар бүлэг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу Арваннэгдүгээр сарын 18-нд цацагдаж, ялагчийг тодруулна. Азийн орнуудад үзэлтээрээ дээд амжилт тогтоож байгаа ур чадвар, хүч чадал, ухаан мэдлэг шаардсан "Physical Asia" шоу нэвтрүүлэг анх удаа монгол хадмалтайгаар гарч эхэллээ. БНСУ-д хүчтэй нөлөөтэй болсон уг шоу анх удаа Азийн найман орны дунд болж байгаагаараа онцлогтой.
Сонирхуулахад: Шоуны ялагч багийг нэг тэрбум вонын мөнгөн шагналаар шагнана гэж зохион байгуулагчид зарлаад байгаа юм.





Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


