
“Дээлтэй Монгол” наадам 18 дахь жилдээ боллоо
“Дээлтэй Монгол” наадамд есөн дүүрэг, 21 аймгийн төлөөллөөс гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн “Хөрөнгө оруулагчдын холбоо”, Баруун үзэмчин хошуу, Ордос аймгийн монголчууд, Монгол туургатны утга зохиол, өв соёлын “Дорнын гэгээ аялгуу” нэгдсэн холбоо, Шинжаан уйгурын өөртөө засах орны торгууд, өөлд, цахар, хошуут, захчин, урианхай, халх үндэстэн ястны төлөөлөл бүхий ойрад монголчууд, ОХУ-ын Буриад, Халимаг улсын гээд 200 гаруй улсын төлөөлөл оролцож байна.
Түүнчлэн, “Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ зэрэг ангиллаар шалгаруулах юм байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!