ОБЕГ: Нойтон цас орж, гамшигт үзэгдэлд хүрэхийг анхаарууллаа

ОБЕГ: Нойтон цас орж, гамшигт үзэгдэлд хүрэхийг анхаарууллаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-11-05
Нийтлэлийг
Cherrynews

Энэ сарын 6-8-ны өдрүүдэд Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнхи сумдын нутгаар ахиухан хэмжээний буюу 10-20 мм нойтон цас орж, их хэмжээний гамшигт үзэгдэл болно. Энэ талаар цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх тул Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦУОХГ: Энэ сарын 6-д баруун аймгийн өмнөд, зүүн аймгийн ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж гамшигт хэмжээний түвшинд хүрнэ. Говийн аймгууд болон зүүн аймгийн хойд сумдын нутгаар их цасны аюултай үзэгдэл, Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сумдын нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл үзэгдэхээр боллоо. Зарим газар цасны зузаан 15-20 см, гуу жалганд илүү зузаан цасан бүрхүүл тогтож болзошгүйг анхааруулж байна. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, эрчим хүчний шугамд мөстөлт үүсэх нөхцөл байдал бүрдэж болзошгүй. Эдгээр өдрүүдэд цаг агаарын байгууллагаас гаргаж буй мэдээллийг цаг тутамд авч онцгой үзэгдлийн үеэр малчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. 2023 онд ийм цаг агаарын онцгой үзэгдэл болж, малчин иргэд хайнга хандсаны улмаас хохирол гарч байсныг бид мэднэ. Энэ удаа ирэх баасан гарагаас эхлэн ням гариг хүртэл үргэлжлэх цаг агаарын энэ онцгой үзэгдлийн үеэр малчин иргэдийг сэрэмжтэй байхыг ЦУОХГ-аас анхааруулж байна.

Онцгой байдлын албаас цаг агаарын аюултай нөхцөл байдалд болохтой холбогдуулан анхааруулга мэдээллийг өглөө. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудыг хараа хяналтгүй орхихгүй байхыг сануулав. Малчид малаа ойрхон бэлчээж 2-3 хоног үргэлжлэх цасан шуурганы үед аль болох гэртээ ойрхон байх хэрэгтэйг анхаарууллаа. Говь, хангай бүс нутгийн эдгээр нэрлэсэн аймгуудад ихээхэн хэмжээний цас орно гэсэн мэдээллийг малчдад илүү ихээр дамжуулах хэрэгтэй байна. Их цасны үеэр мал уруудах нь их байдаг. Энэ үед малны хойноос явахгүй байх хэрэгтэйг санууллаа. Их хэмжээний цас орох үед замын аюулгүй байдлыг сайтар хангах. Мөн зарим газар зам тээврийн хөдөлгөөнийг зогсоох учир иргэдийг байнгын мэдээлэлтэй байхыг санууллаа. Аймаг, сумдын удирдлагууд эдгээр өдрүүдэд иргэдэд холбогдох мэдээллийг тогтмол өгч малчидтай холбоотой байх хяналтыг сайжруулах хэрэгтэйг албаныхан анхаарууллаа.  

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.