COP17-ын бэлтгэл ажлыг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

COP17-ын бэлтгэл ажлыг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-11-05
Нийтлэлийг
Cherrynews

 Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, "COP17-ын бэлтгэл ажлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, "Зарим төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2025 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажил, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, ургац хураалтын урьдчилсан дүнтэй танилцах аж.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.