“Жизель” балетыг гурван өдөр тоглоно

“Жизель” балетыг гурван өдөр тоглоно

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2025-11-04
Нийтлэлийг
Cherrynews

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ долоо хоногт Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетыг тоглох гэж байна. Театрын уран бүтээлчид гурван өдөр буюу арваннэгдүгээр сарын 7, 8, 9-ний өдрүүдэд гунигт хайрын түүхийг өгүүлэх уг балетыг тоглоно.  

Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан санаа толгойд нь орж иржээ. Тэрбээр хожим нь Гейнед хандан “Эрхэм Гейне таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр чинь хачин сайхан балет хийж болох юм байна гэж дуу алдсан билээ” гэжээ. Ийнхүү “Жизель” балетын сэдэв санааны сэжүүр үүсэж, үүнийгээ жүжгийн цомнол болгон бичихэд туршлагатай цомнол бичигч, зохиолч Ж.Сен-Жорж түүнд тусалсан байна.

Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Жан Коралли, Жюль Перро нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ.

Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт сонгодог балет юм. Мариус Петипагийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон гэж үзэгддэг.

Харин манай улсад анх 1979 онд “Жизель” балетыг тайзнаа амилуулж байжээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.