“ХҮНИЙ ЭРХ БА ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХОТ” СЭТГҮҮЛ ЗҮЙН САЙН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

“ХҮНИЙ ЭРХ БА ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХОТ” СЭТГҮҮЛ ЗҮЙН САЙН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Төрөл
CherryStories
Нийтлэгдсэн
2025-11-03
Нийтлэлийг
Cherrynews
Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клуб хамтран Олон улсын Хүний эрхийн өдрийг угтан "Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот" сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдаанаа ГУРАВ дахь жилдээ зарлаж байна.
Тус үйл ажиллагаа нь Тогтвортой хөгжлийн зорилгын “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих” 11 дэх зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг юм.Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, олон нийтэд таниулах, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оновчтой санал, санаачилгыг дэвшүүлж, төлөөллийн оролцоотой шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, сэдэлжүүлэхэд энэ уралдааны зорилго оршиж байна.Бүтээлийг бүтээлч хандлага, шинэлэг байдал, хөндсөн асуудлын ач холбогдол, илэрхийлэл, уралдааны зорилгод нийцсэн эсэх, чанар, мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйг баримталсан байдал, уншигч, үзэгч, сонсогчдод хүрсэн цар хүрээ, үзүүлэх нөлөөлөл зэрэг шалгуураар үнэлнэ.Агуулгыг ерөнхий гаргахаас илүү бодит кэйс, тодорхой асуудал, сайн туршлагыг хөөн сурвалжилсан, асуудал дэвшүүлсэн, сэдэл санаа өгсөн, гарц шийдлийг эрэлхийлсэн байх нь чухал. Хэлбэр, тооны хувьд хязгаар тогтоогоогүй.
Сайн бүтээлийг шалгаруулах хугацаа буюу ирэх 12 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулагчдын зүгээс сэтгүүлчдэд холбогдох сэдвээр мэдээлэл, арга зүйн болон бусад чиглэлээр зөвөлгөө өгөх цуврал сургалт зохион байгуулах юм.
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөө урьж байна.
Уралдаан сэдэв:
  • Хүндээ ээлтэй хот (хотын агаар, хөрс, хог хаягдал, ус, явган зам, цэцэрлэгт хүрээлэн, аюулгүй хот зэрэг)
  • Хүний эрхийн мэдрэмжтэй хот төлөвлөлт ба бидний оролцоо
  • Хүүхэд, ахмад настан, ХБИ-ийн эрх ба хот төлөвлөлт
  • Хот дахин төлөвлөлт ба нүүлгэн шилжүүлэлт
  • Газар чөлөөлөлт ба нөхөх олговор, нөлөөлөлд өртсөн иргэдийн амьдралын чанар
Шагналын сан (сонин, сайт-телевиз, радио гэсэн ангиллаар)
  • I байр 2 сэтгүүлч тус бүр 3,000,000 ₮, өргөмжлөл
  • II байр 2 сэтгүүлч тус бүр 2,000,000₮, өргөмжлөл
  • III байр 2 сэтгүүлч тус бүр 1,000,000₮ , өргөмжлөл
  • Тусгай байр 2 сэтгүүлч тус бүр 500,000₮
Бүтээл, түүний нийтлэгдсэн хэвлэлийн линк, хаягийг
2025.10.22-2025.12.07-ны өдрийг дуустал
amgalandelkhii@gmail.com хаягаар илгээрэй.Холбоо барих: 77773800 / 99082638/
"Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клуб
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.