
Өнөөдрийн байдлаар 53 вагон АИ-92 автобензин импортоор иржээ
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-27
Нийтлэлийг
Cherrynews
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн иргэд шатахуунд дугаарлаж, шатахуун түгээх газрууд дугаарлаж буй жолооч нарт шатахууныг хүрэлцээтэй олгох үүднээс 50 мянган төгрөгийн хязгаартайгаар олгож эхлээд байна. Одоогоор ч оочер дугаар арилаагүйн дээр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Иймд шатахууны хүрэлцээ хангамж нөөцийн талаарх өнөөдрийн мэдээллийг хүргэе.
Сүхбаатар боомтоор 2025.10.25-ны өдөр 24 вагон,10.26-нд 29 вагон, 10.27-нд 23 вагон нийт сүүлийн 3 өдөрт 76 вагон АИ-92 автобензин орж иржээ.10 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 08:00 цагийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд нийт 53 вагон АИ-92 байна.
Үүнээс:
Агуулах бүхий буух өртөө буюу Толгойт өртөө – 26,
Аршаант – 4 вагон ирээд байгаа бол галт тэргэнд,
Улаанбаатар өртөө рүү -5,
Рашаант өртөө рүү- 4,
Толгойт өртөө рүү-4,
Дархан өртөө рүү-5,
Сайншанд өртөө рүү -5 вагон нийт 27 вагон буух өртөөдийг чиглэн явж байна.
ОХУ-аас 10 дугаар сарын 25-нд 50, 26-нд 79, 27-нд 61 вагонцистерн АИ-92 ачигдсан мэдээ ирүүлээд байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 282 орчим шатахуун түгээх станц (ШТС) бүртгэлтэй байгаагаас импорттой Петровис, Шунхлай, Сод монгол, Тэс петролиум, Монсуль, Газ ойл, Синчи ойл, Тод петролиум зэрэг ААН-үүдийн 232 ШТС байна. Эдгээр ААН-үүдээс ШТС-ын нөхцөл байдлын талаар мэдээллийг авахаар холбогдож байгаа ба 10 дугаар сарын 27-ны өглөөний 12:00 цагийн байдлаар ААН-үүдээс дараах мэдээллийг ирүүлээд байна.
Өчигдөр орой хэвийн олгож байсан 185 ШТС-ын нөөц багассан болон үлдсэн олгохгүй байсан ШТС руу нэмэлтээр өнөө өглөө 6 компанийн 140 ШТС-д орлого хүргэхээр агуулахаас гарсан, эхнээсээ бууж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


