Серби Улсын Воеводин, Нови Сад хотод энэ сарын 20-27-ны өдрүүдэд чөлөөт бөхийн “U23” ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.Тус тэмцээнд “U23” ангиллын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдсан М.Мөнхгэрэл, ОХУ-ын бөхийг ялж дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Тэрээр хэсгийн барилдаанд Узбекистан, Туркийн бөхчүүдийг ялжээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Хятадын бөх Линанг Жиньюэ алт, АНУ-ын бөх Химениз Одри мөнгөн медаль хүртжээ.




