Сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчирт МУГТ цол олгоно

Сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчирт МУГТ цол олгоно

Төрөл
Контентууд
Нийтлэгдсэн
2025-07-07
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, сагсан бөмбөгийн шилдэг тамирчин Т.Санчирт гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ. Монголын сагсан бөмбөгийн ертөнцийн нэг үеийн тод од, бүх цаг үеийн хэмжээнд яригдах домог болох Т.Санчир ийнхүү хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнсүүлж байна. Түүний цол тэмдгийг өнөөдөр/2025.07.07/ гардуулах аж.

Энэ жил Монголын сагсан бөмбөг амжилт, бүтээлээр дүүрэн түүнийгээ дагаад ч шагналын хур бууж байна. Б.Билгүүн гавьяат тамирчин болсноос хойш саяхан 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилтаараа мөн гавьяат тамирчин болсон билээ.Тэгвэл шагналын буухиа Т.Санчираар үргэлжилж байна.

Дашрамд дурдахад, Т.Санчирын өвөө Монгол Улсын дархан аварга Д.Дамдин агсны тухайд Хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин цол хүртсэн түүхтэй. Т.Санчирын тухайд ийнхүү өвөөгийнхөө амжилтад хүргэхэд тун ойрхон ирж байна

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.