Иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа

Иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2025-10-13
Нийтлэлийг
Cherrynews
Цахим орчинд телеграмм, фэйсбүүк платформ ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж байсан 43 настай, эмэгтэй “Т”-г өчигдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа.Дээрх этгээд нь фэйсбүүкд хуурамч зар оруулах, сугалаа зохион байгуулах, иргэдийг телеграммаар даалгавар гүйцэтгүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээд “Т” сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.Уг хэргийг Мөрдөн байцаах албаны алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.