И.Батхүү: БНХАУ-ын тал татвараа нэмсэн гэдэг мэдээлэл ХУДАЛ

И.Батхүү: БНХАУ-ын тал татвараа нэмсэн гэдэг мэдээлэл ХУДАЛ

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2025-10-13
Нийтлэлийг
Cherrynews

БНХАУ экспортын барааны татвараа нэмсэн гэх асуудалтай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн яамны Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү мэдээлэл өглөө. 

Тэрээр "БНХАУ-ын тал татвараа нэмсэн гэх яриа гарч байна. Энэ үндэслэлгүй. Хоёр улсын хооронд импорт, экспортын тарифыг тогтоохдоо заавал Засгийн газар хоорондын хэлэлцээр хийдэг. Одоогоор Монгол, БНХАУ-ын хооронд ийм гэрээ хэлэлцээр хийгдээгүй байгаа. Хоёрдугаарт, БНХАУ дотооддоо аж ахуйн нэгжүүдэд тавигдах татварын хяналт, шалгалтаа сайжруулж, шинэчлэл хийж байгаа юм байна. 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа. Өмнө нь тээвэр зуучийн компаниуд Монгол Улс руу экспорт хийх эрхээ ашиглан, экспортын эрхгүй жижиг, дунд үйлдвэрүүдийн барааг зарж, НӨАТ-ын буцаалт дээрээс 5-8 хувийн ашиг авдаг байсан аж ахуйн нэгжүүд ийм боломжгүй болсон. Тиймээс алдагдсан орлогоо нөхөхийн тулд буруу, зөрүү мэдээлэл гаргах, зуучлалын хөлсөө нэмэх зэрэг тохиолдол гарсан байна" гэв. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.