АНУ-ын Техасын үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 51 хүржээ

АНУ-ын Техасын үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 51 хүржээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-07-06
Нийтлэлийг
Cherrynews

АНУ-ын Техас мужийн Керр бүсэд гэнэт үер буусны улмаас амь үрэгдсэн хүний тоо 51-д хүрсэн байна. Бямба гарагт /2025.07.05/ аврагчид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж, аврах хүчин чармайлтаа үргэлжлүүлэн явуулжээ. Гуадалупэ голын ай сав газар богино хугацааны турш 38 сантиметр бороо орсны улмаас тус гол ихээхэн хэмжээгээр үерлэсэн юм.

Албан тушаалтнуудын мэдээлснээр 850 гаруй хүнийг аврагчид аварчээ. Зарим хүн модон дээр авирч гарсан байсан гэж албаныхан мэдээлсэн юм.Сураггүй болсон хүмүүсийн дунд Camp Mystic зусланд амарч байсан 27 охин байгаа гэж үерт нэрвэгдсэн Керрвилл хотын менежер Далтон Рэйс бямба гарагийн /2025.07.05/ хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн байна.

Техас мужийн амбан захирагч Грег Аббот хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, гамшигт нэрвэгдсэн хүмүүст холбооны засгийн газраас тусламж үзүүлэх боломжийг нээж өгөх хүсэлтийг Ерөнхийлөгч Доналд Трампт тавьжээ. Бямба гарагийн өглөө Трамп эхнэр Меланиагийн хамт хохирогчдын төлөө залбирч байгаа гэсэн юм. Өмнө нь Трамп байгалийн гамшгийн тусламжид холбооны засгийн газрын гүйцэтгэдэг үүргийг багасгаж, мужуудад илүү ачаа үүрүүлэх төлөвлөгөө танилцуулж байсан.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.