Дэлхийн дээвэр Эверстэд олон зуун ЖУУЛЧИД  цасанд боогдоод байна

Дэлхийн дээвэр Эверстэд олон зуун ЖУУЛЧИД цасанд боогдоод байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-07
Нийтлэлийг
Cherrynews

Дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн оргилыг жил бүр хэдэн зуун мянган жуулчид зорин очдог гэсэн тоон судалгаа хүртэл гарсан байдаг. Гэвч зорин очсон жуулчин бүр оргилд нь гараад байдаггүй бөгөөд ор сураггүй болсон, харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол ч цөөнгүй бий.

Тухайлбал энэ долоо хоногт Төвөдөөр дамжиж Эверестийн оргилд гарах БНХАУ-ын уулчдын тоо эрс нэмэгджээ.

Гэтэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Төвөдийн нутагт харьяалагдах Эверестийн зүүн энгэр бэл хэсэгт цасаар шуурч, цаг агаар муудаж эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цасан шуурганы хурд  улам хүчтэй нэмэгджээ. 

Энэ үеэр 500 гаруй уулчин хүчтэй цас шуурганд боогдсон байна. Улмаар орон нутгийн захиргааны эрх баригчид аврах багийнхантай хамтарч цасанд боогдсон уулчдыг буулгах, аврах ажлыг эхлүүлжээ. Одоогоор 350 уулчныг эсэн мэнд аварч Төвөдийн Кудан тосгонд авчирч, аюулгүй байдлыг нь хамгаалсан байна. 

Ууланд 200 уулчин 4,000 метр гаруй өндөрт цасанд боогдсон хэвээр үлджээ. Тэдгээр боогдож үлдсэн хүмүүсийг аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Цас их орсон байгаа тул аврагчид уулчдыг аврахын тулд цасыг цэвэрлэж замаа гаргах зэргээр олон тооны бэрхшээл туулж байгаа ажээ. 

Аврагдсан хүмүүс орон нутгийн цагаар Даваа гарагийн өдөр аюулгүй газарт ирсэн байна. Тэднийг 4,600 метрийн өндрөөс буулгажээ.Хэдийгээр Эверестэд гарах нь аюултай боловч жил бүр олон мянган иргэн зорьдог. Өнгөрсөн жил тус ууланд жилийн дотор хамгийн олон уулчин буюу 540,000 уулчин гарчээ. Хэт олон хүн уулын оргилыг зорьсноор бөөгнөрөл үүсэх, хүрээлэн буй орчныг бохирдуулах зэрэг асуудлууд үүсэх болсон байна.

Эверестийн Төвөдөд харьяалагддаг хэсэгт цасаар шуурсан бол Балбад харьяалагддаг хэсэгт үер бууж 47 хүн нас баржээ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.