
Азийн залуучуудын наадамд 45 орны 4000 орчим залуучууд оролцоно
Есөн өдөр үргэлжлэх тус наадамд Азийн 45 орны 4000 орчим залуу тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
“Бахрейн 2025” Азийн Залуучуудын наадам энэ сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсын Манама хотноо зохион байгуулагдана. Тус наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслол өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны өмнөх “Бөртэ Чоно” талбайд боллоо.Үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны дарга Э. Билэгт тэргүүтэй албаны төлөөлөл, спорт холбоод, баг тамирчид оролцов.



Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


