Х.Нямбаатар: Барилгын компаниуд  зэвтэй усны асуудлаа шийдмээр байна

Х.Нямбаатар: Барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдмээр байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-06
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.10.06/ хуралдлаа. Тус хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Сүүлийн үед Улаанбаатар хотод ардаа улсын дугааргүй автомашин хөдөлгөөнд их оролцож байна. Энэ нь ямар нэг гэмт хэрэг үйлдээд зугтахад илрүүлэх хугацаанд нөлөөлөх аюултай.

Мөн барилгын талбайгаас гарч байгаа том оврын тэрэгнүүд хотын гол гудамж, замыг бохирдуулж эвдэж байгаа. Яармаг орчмын барилгууд баригдах явцад том тэрэгнүүд замын даац хэтрүүлж, Нүхтийн замыг эвдэлсэн. Эвдэлсэн замыг нь өнгөрсөн зун нийслэлээс нөхөж, шинэчилсэн. Барилгын компаниуд ашгаа олчихдог атлаа ямар ч норм дүрэмгүй барилга барьж, түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр засдаг байж болохгүй.

Мөн Яармагийн айлуудын зэвтэй усны асуудал байна. Одоог хүртэл барилга барьсан компаниуд нь шийдэж өгөөгүй. Өнгөрсөн онд нийслэлээс 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилсэн. Заасан хугацаанд зэвтэй усны шугамаа солихгүй бол барилга барих үйл ажиллагааг нь зогсооно" гэж мэдэгдлээ

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.