А.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

А.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-02
Нийтлэлийг
Cherrynews

А.Ганхуяг нарт холбогдох "Ногоон автобусны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.10.02/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болж байна. Одоогоор гурван өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг хэлэлцэхээр болж, шүүх хуралдааныг түр завсарлуулаад байна.

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд дууссан. Тодруулбал, шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулж, үргэлжилсэн юм.

Улмаар шүүхээс шүүгдэгч А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг болон 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулсан билээ. Түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарын  15 хүнд ял оноосон юм.

Харин А.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.