Дубай дахь Roasters Specialty Coffee House-д худалдаалдаг кофе дэлхийд хамгийн үнэтэйгээр шалгарч Гиннесийн дээд амжилтын номонд бичигджээ.

Нэг аяга нь Эмиратын мөнгөөр 2500 дирхам буюу ойролцоогоор 680 долларын үнэтэй уг кофег ховор төрлийн үр болох Панамын Гейша Эсмеральда шош ашиглан чанаж болгодог аж. Мөн цэцэгсийн анхилуун үнэр, халуун орны жимсний амтаараа ялгагдана. 

Кофег гар аргаар бэлтгэсэн Edo Kiriko (Япон) болор хундганд аягалан өгдөг бөгөөд тирамису бялуу, шоколадтай зайрмаг дагалдана.