БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён: Визгүй иргэдэд хүнлэг хандах асуудлыг хөндлөө

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён: Визгүй иргэдэд хүнлэг хандах асуудлыг хөндлөө

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-06
Нийтлэлийг
Cherrynews
2025 оны 09 дүгээр сарын 02 -нд болсон Засгийн газрын хуралдаанд БНСУ-ын ерөнхийлөгч  И Жэ Мён оролцож үг хэлэхдээ "Визгүй " хууль бусаар оршин суугчдын эрхийн асуудлыг хөндлөө. Тэрээр визгүй хууль бусаар оршин суух иргэдийн цалинг зориудаар өгөхгүй, цагаачлалын албанд барьж өгч байгааг шүүмжилж энэ бол ичгэвтэр байдал гэх байр суурийг илэрхийллээ. 
 
БНСУ-ын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Зарим ажил олгогчид визгүй иргэдийн цалинг зориудаар саатуулж, дараа нь цагаачлалд барьж өгч байна. Энэ бол ичгэвтэр хэрэг. Цалингаа авах хүртэл нь оршин суух нөхцөлийг авч үзэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна. Үүний дараа Хууль зүйн яам:
Хуулийн 84 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, цалингийн маргаантай гадаад ажилчдыг Цагаачлалд мэдэгдэхээс чөлөөлөхөөр болсноо зарлалаа.9-р сарын 4-нөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас цалин хөлс өгөлт, хөдөлмөрийн хууль хэрэгжилтэд шалгалт явуулж эхэлжээ.
Энэ өөрчлөлтөөр гадаад ажилчид цалингаа нэхэмжлэхээс айхгүй болж, хууль бус оршин суугч байсан ч хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлэх боломж нээгдэхээр байна.
 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.