
Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн хэрэгжүүллээ
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2013 онд гаргасан шийдвэрийн мөрөөр ажилласны дүнд өнгөрсөн хугацаанд Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, мөн хамгийн сүүлд Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан. Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу “Эсватинигийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”,“Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 07 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцүүлж, батлуулав. Ингэснээр Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилт бүрэн хэрэгжлээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!