
Өсвөрийн сагсчид Малайзын багтай тоглоно
FIBA U16 сагсан бөмбөгийн азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл Монгол Улсын өсвөрийн шигшээ баг өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Малайзын багтай хийнэ. Тус тоглолтод хожвол монголын шигшээ баг хэсгээсээ гурваар гарах учир чухал хариуцлагатай тоглолт гэж хэлж болох юм.
Эргэн сануулахад, эхний тоглолтоо Монгол улсын баг наймдугаар сарын 31-нд Хятадын шигшээ багтай хийж 58 онооны зөрүүтэй хүндхэн хожигдлыг амссан. Харин өчигдөр болсон Солонгосын шигшээ багтай хийсэн тоглолт боломж байна гэдгийг харуулсан. Тус тоглолтод Монголын шигшээ баг 85-59-ийн харьцаатайгаар хожигдсон хэдий ч өмнөх тоглолтод гаргасан алдаануудаа маш сайн зассан харагдсан. Уг тоглолтод Монголын өсвөрийн шигшээ багийн ахлагч Д.Сүхбат багаа манлайлж 16 оноо 14 самбар авчээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


