
Ерөнхий сайдын дэргэдэх “Хүчирхийллийн эсрэг хороо” байгуулж, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох санал санаачлагыг гаргав.
Хүний эрхийн төлөө ажилладаг, хохирогчдод шууд үйлчилгээ үзүүлдэг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, Гүнж төв, Хөөрхөн зүрх, Монголын Залуучуудын Эвсэл, Монголын Эмнести Интернешнл зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд хүчирхийллийн гэмт хэргийн талаар сэтгэл түгшээсэн тоо баримт өгүүлж, хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин хангалтгүй, төрийн зүгээс дэмжлэг дутагдаж байгаа талаар санал бодлоо илэрхийллээ.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал хүндэрч, эмэгтэйчүүд, хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтой хохирч байгаад гүнээ эмгэнэн санаа зовниж байгаагаа илэрхийлэн шаардлага тавьж, хамтран ажиллахаар болов.
Ерөнхий сайдын хувьд олон улсын сайн туршлага болох “HeForShe” хөдөлгөөн, “UNiTE to End Violence Against Women” зэрэг санаачилгад нэгдэх, “Нэг ч хүн хохирох ёсгүй” уриатай кампанит ажил зохион байгуулах, Ерөнхий сайдын дэргэдэх “Хүчирхийллийн эсрэг хороо” байгуулж, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох санал санаачлагыг гаргав.
Мөн бүх төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!