
Монгол иргэдийг шалтгаангүйгээр хил дээрээс буцаах, ачаа барааг нь нэвтрүүлэхгүй хэмээн дарамталж байна
Монгол улс болон БНХАУ-ын хамгийн том боомт болох Замын-Үүд-Эрээний боомтоор 10секунд тутамд нэг зорчигч хил нэвтэрч байна.
Өөрөөр хэлбэл жилийн турш өдөр бүр 10 мянга гаруй иргэн зорчиж байна гэсэн үг юм. Зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол иргэдэд зарим нэгэн хүндрэл бэрхшээл үүсэх болжээ.
Нэг үеэ бодоход хилийн чанадыг зорих Монгол иргэдийн тоо эрс өссөн.
Нэн ялангуяа Замын-үүд-Эрээний боомтоор зорчих иргэдийн тоо эрс өссөн нь
аялал жуулчлалын улиралтай холбоотой байна.
Иргэдийн дийлэнх нь аялах,бараа бүтээгдэхүүнийг хямдаар авах гэх хүсэлтэйгээр Эрээн хотоор дамжин БНХАУ-ын олон хотуудыг зорьж байна
Хүний газар гүний хошуунаас харсан бүхнээ авчхаж чадахгүй ч, гартаа барьдаг ганц нэг цүнхээ дүүргээд Хятадын хил дээр ирээд түмэн бэрхшээлтэй нүүр тулах болжээ.
Эрээний боомтын хил хамгаалахын ажилтнуудын ааш аяг сүүлийн хоёр гурван сарын хугацаанд дийлдэхгүй болсныг Замын-Үүдийн хил гаалиар зорчиж буй иргэд олон удаа хэлж, уг асуудал дээр дугарсаар байна. Авсан бараа бүтээгдэхүүнийг нь хил нэвтрүүлэхгүй хэмээн харааж ерөөх, хилээр хүн тээвэрлэдэг монгол жолоочдыг буцаах, зарим нэгнийх нь толгой руу барьж буй станцаараа цохисон зэрэг ноцтой асуудлууд үүсэх болжээ.
Замын-Үүд боомтын шинэ цогцолбор ашиглалтад орсноор зорчигч ачаа тээврийн бүх төрлийн мэдээлэл цахимд шилжсэн учир хил гаалиар нэвтрэх чирэгдэх хүлээгдэл эрс буурчээ
Хамгийн гол нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотод Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж буй консулын газрынхныг хариуцлагатай ажиллахыг сануулж байгаа юм.
Харамсалтай нь Эрээн хот дахь консулын газрынхан Монгол иргэдэд учирч буй дээрх асуудлыг шийдвэрлэлгүй, нүдэн балай чихэн дүлий байсаар өнөөдрийг хүрчээ.
Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, монголын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж буй консулын газрынханд гадаад харилцааны яам шаардлага тавьж ажиллах цаг нь болжээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!