Ой хээрийн түймрийг унтраахад засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум төгрөгийг зарцуулна

Ой хээрийн түймрийг унтраахад засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум төгрөгийг зарцуулна

Төрөл
Байгалиа авръя
Нийтлэгдсэн
2025-07-03
Нийтлэлийг
Cherrynews

Гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагын 3000 орчим албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран сүүлийн 14 хоногийн турш тасралтгүй ажиллаж, түймрийн 80 хувийг цурамд оруулж, унтраажээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  ой хээрийн түймрийг унтраах салхины хурд хэмжигч, Starlink төхөөрөмж, нисгэгчгүй түймэр унтраах  төхөөрөмж  авах болон шатахуун, хоол хүнсний зардалд  6 тэрбум 700 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.

Цаашид Онцгой байдлын гамшигтай тэмцэх чадавхжуулан бэхжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт тусгахаас гадна гадаад, дотоодын зээл тусламж, төсөл хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авахыг холбогдох сайдад даалгалаа.

Хэлж ирэх бус хийсэж ирэх аюулаас урьдчилан сэргийлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын тулд Онцгой байдлын албыг чадавхжуулах шаардлагатай байна

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.