Нэгдүгээр ангид элсэн суралцагчдын цахим бүртгэл Өнөөдрөөс эхэллээ

Нэгдүгээр ангид элсэн суралцагчдын цахим бүртгэл Өнөөдрөөс эхэллээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-08-12
Нийтлэлийг
Cherrynews
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэлийг өнөөдрөөс /2025.08.12/ орон даяар эхлүүллээ.  Цахим бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулж байна.  Улсын хэмжээнд нэгдүгээр ангид 29 мянга орчим  сурагч элсэх судалгаа гарсан.
Иргэн та нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаараарай.
  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 22-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
  • 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.