Гал түймрийн эрсдэлтэй 19 сум байна

Гал түймрийн эрсдэлтэй 19 сум байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-07-03
Нийтлэлийг
Cherrynews

Үерийн эрсдэл, нөхцөл байдал, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн нөхцөл байдал зэрэг цаг үеиийн асуудлаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа “Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Дорнод, Архангай аймгууд бага эрсдэлтэй байна.  Мөн 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна.  Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас их эрсдэлтэй 3, дунд эрсдэлтэй 16, бага эрсдэлтэй 2 аймаг байгаа бол 330 сумаас маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна.  Харин үерийн эрсдэлтэй “маш их буюу их” түвшинд байгаа 49 сумын 137.740 өрх айл үерт өртөх эрсдэлтэйг тооцооллоо. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэлээ.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд ажлын хэсгүүд нийслэл, дүүргийн хэмжээнд үерийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах хяналт, шалгалтыг хийж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.  Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт он гарсаар зургадугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 удаа бүртгэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Богд суманд өчигдөр буюу 2-нд бүртгэгдсэн 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл сумын иргэдэд мэдрэгдсэн бол

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.