Гурван аймгаас авсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу иржээ

Гурван аймгаас авсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу иржээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-08-07
Нийтлэлийг
Cherrynews
 
Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн хүрээнд, 2025 оны 7 дугаар сарын 27-30ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорноговь, Дорнод болон Увс аймгуудын байр наадмын үеэр үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдаж, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн хяналтын сорьц аван ажиллалаа.
 
Эдгээр сорьцуудыг 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь “Спортын Допингийн Шинжилгээ ба Биохимийн Институт” (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS, www.idas-kreischa.de) руу хүргүүлэн, олон улсын стандартын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулсан.
 
Гурван аймгаас авсан нийт 16 сорьцын 14-ийнх нь шинжилгээний хариу ирсэн бөгөөд үлдсэн 2 сорьцын хариу одоогоор бүрэн гараагүй байна.
 
 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.