
Энэтхэгт хүчтэй аадар борооны улмаас 100 орчим хүн сураггүй алга болжээ
Энэтхэгийн Гималайн бүсэд хүчтэй аадар борооны улмаас гэнэт үер бууж, уулын бэлээр урсан ирсэн шавар шавхай тосгоны барилга байгууламжийг сүйтгэсэн байна. Улмаар дор хаяж дөрвөн хүний амийг авч одсон бол 100 орчим хүн сураггүй алга болжээ. Тус улсын хэвлэлийнхний нийтэлсэн видео бичлэгт Уттаракханд мужийн аялал жуулчлалын бүс болох Дхарали хотод шавар, лагтай ус байшингуудыг хөмөрч буй аймшигт дүрс харагдана. Нутгийн оршин суугчид урсаж буй үерээс зугтахыг оролдож байгаа нь харагдаж, дараа нь шавар усанд автан алга болж байжээ. Барилгуудыг үндсээр нь сугалан авч явж буй үзэгдэл ч харагдаж байв. Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Санжай Сетх болсон нөхцөл байдлын талаар мэдэгдэхдээ, "Нөхцөл байдал маш ноцтой байна. Одоогийн байдлаар дөрвөн хүн нас барж, 100 орчим хүн сураггүй болсон тухай мэдээлэл бид хүлээн авсан. Тэднийг аюулгүй байгаасай гэж залбирч байна" гэжээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!