Монголд анхны хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна

Монголд анхны хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна

Төрөл
Контентууд
Нийтлэгдсэн
2025-08-06
Нийтлэлийг
Cherrynews

Эртний Египетэд (МЭӨ 2000 орчим он) буюу МЭӨ 300 жилийн өмнө хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйг мод, шавар, чулуу, даавуугаар хийдэг байсан. Эдгээр нь хүүхдийн тоглоом төдийгүй шашны болон ёс заншлын утгатай байсан аж. Зарим нь хувцас, гоёл чимэглэлтэй, үсийг нь утсаар хийсэн хүртэл байдаг байжээ. Харин орчин үеийн хүүхэлдэйн загвар XVI зуунд Европт үүсжээ. Германд XIII зуунаас шавар хүүхэлдэй, XV зуунаас модон хүүхэлдэй үйлдвэрлэж байсан бол Францад XVI зууны үед загварлаг хувцастай хүүхэлдэй урлаж эхэлжээ. Тухайн үедээ тэдгээр хүүхэлдэйгээр ихэвчлэн баян айлын хүүхдүүд тоглодог байсан бөгөөд тоглоомын төдийгүй, соёлын болон боловсролын ач холбогдолтой байжээ.

Харин Монголд хэзээнээс хүүхэлдэй орж ирсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байлаа. Хятадаар дамжин шавар хүүхэлдэй, Оросоор дамжин одоогийн хүүхэлдэй орж ирсэн гэх таамаглал байдаг ч эдгээр нь батлагдахад хэцүү байв. Харин Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газар доктор Ц.Одбаатар ахлагчтай судалгааны баг 2014 оноос хойш судалгаа, археологийн малтлага хийж байх үеэр олдсон нэгэн сонирхолтой олдвор бол 15х3.5 см хэмжээтэй хүний дүрст модон сийлбэр ажээ.

Ингээд монголчууд ч хүүхэлдэйн эртний уламжлалтай гэх таамаг өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор 2025 оны наймдугаар сарын 12-нд “Монголын анхны хүүхэлдэйн үзвэр” үзэсгэлэнг нээхээр болжээ. Тус үзэсгэлэнг наймдугаар сарын 25-ныг дуустал Монголын Урчуудын Эвлэлийн Танхимд 10:00-18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

Үзэсгэлэнд уран бүтээлчийн (зохиогчийн), уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар модон сийлбэр, ноос ноолуур, арьсан эдлэл, цаасан шуумал, гуулин суурьт 3D, механик хөдөлгөөнт гэх мэтчилэн өргөн техник технологийн дагуу бүтсэн хүүхэлдэйн бүтээлүүд багтжээ.

Энэхүү үзэсгэлэн урлаг судлалын шинжлэх ухааны салбар болон нийт сонирхогч өргөн олны хувьд төдийлөн урлагийн бие даасан салбар хэмээн анхаарлын төвд ордоггүй хүүхэлдэйн урлагийн салбарт шинэ хуудас нээж, уран бүтээлчдийг нэгтгэж буй бөгөөд монгол үндэстний ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн хэм хэмжээ, уламжлалт сэтгэлгээг хүүхэлдэйн урлаг хэрхэн өвлүүлж, соёлын тээгч болж буйг харуулах зорилготой юм байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.