
НҮБ-ын Интегра тэтгэлэгт хөтөлбөрт Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб шалгарлаа
Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх “Интегра ба Оролцоо” тэтгэлэгт хөтөлбөрт Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубын “Уул уурхайн салбарын авлигын эрсдлүүдийг бууруулах шинэлэг арга хэрэгсэл туршин нэвтрүүлэх нь” төсөл шалгарлаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Люксембург, Дани, БНСУ-ын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх Интегра” санаачилга болон “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруудах Оролцоо” төслүүдийг Монгол улсад хэрэгжүүлж байна.
“Интегра ба Оролцоо” тэтгэлэгт хөтөлбөрийг олон нийтэд нээлттэй зарлаж, Монгол улсын өнцөг булан бүрээс 90 гаруй санал ирснээс 24 төсөл шалгарсан байна. Шалгарсан төслүүдэд нийт 200,000 гаруй ам.долларын тэтгэлэг олгогдож, төслүүд 2025 оны 7 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжих юм.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!