
Дэлхийн наадамд өрсөлдөх баг тамирчдад Төрийн далбааг гардуулан өглөө
Олимпын бус төрлийн спортын наадам болох “Дэлхийн наадам 2025” / World Games "Chengdu 2025"/ тэмцээн наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотод болно. Энэ удаагийн Дэлхийн наадамд 114 орны 4000 гаруй тамирчид оролцох тов гарчээ. Тус наадамд Монгол Улсаас спортын таван төрөлд есөн тамирчин өрсөлдөх юм. Тэгвэл эх орноо төлөөлөх Монголын баг тамирчдыг үдэх арга хэмжээ өнөөдөр /08.05/ Биеийн тамир, спортын улсын хороонд болж, Төрийн далбааг гардуулан өглөө.
12 дахь удаагийн “Дэлхийн наадам”-д жюү жицүгийн төрлөөр хамгийн олон тамирчин буюу дөрвөн тамирчин эрх авсан бол самбо бөх/2/, пауэрлифтинг, дуатлон, биллиард гэсэн төрлүүдэд нийт есөн тамирчин оролцохоор болжээ. Уг наадамд дэлхийн чансааны эхний зургаа болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтаар манай тамирчдын эрх баталгаажсан байна.
“Дэлхийн наадам 2025”-д өрсөлдөх Монголын баг тамирчид маргааш БНХАУ-ыг зорино.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!