Жүжигчин Song Young Kyu автомашиндаа нас барсан байдалтай олджээ

Жүжигчин Song Young Kyu автомашиндаа нас барсан байдалтай олджээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-08-04
Нийтлэлийг
Cherrynews

БНСУ-ын нэр хүндтэй жүжигчин Song Young Kyu өнөөдөр өглөө автомашиндаа нас барсан байдалтай олджээ. Тэрээр өнгөрсөн долоодугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр прокурорын шатанд шалгагдаж байжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх асуудалтай холбогдуулан яг одоо БНСУ-д гарч буй "The Defects" болон "The Winning Try" цувралаас тухайн жүжигчний тоглосон хэсгийг хасахаар болсон байжээ. Хэрвээ киноны хэсгээс хасалт хийгдвэл түүнд маш их торгууль ногдох байсан аж.

Өмнөд Солонгост нэр хүндтэй жүжигчин, дуучинд их хэмжээний төлбөр төлж кино, жүжиг, клип, зар сурталчилгаанд тоглуулдаг бөгөөд харин ёс зүй болон хуулийн зөрчил гаргавал энэхүү төлбөрийг 10-200 дахин өсгөн нэхэмжилдэг байна.

Гэтэл тэрээр прокурорт шалгагдаж байхдаа амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.