
Агааржуулалтын системд доголдол үүссэн тул Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэгийн цагт өөрчлөлт орлоо
Токиогоос Улаанбаатар чиглэлийн OM502 нислэг Токиогоос хөөрсний дараа агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдсан тул Осакад буухаар төлөвлөжээ. Нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагаар нислэг аюулгүй өндөрт орж, Улаанбаатарын цагаар 18:00 цагийн үед Осакад буухаар боллоо.
ОМ502 аяллын зорчигчдыг Улаанбаатарын чиглэлд тээвэрлэх нэмэлт нислэг Осака хотоос Японы цагаар 00:10 цагт хөөрч, “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд шөнийн 03:40 цагт буух зохицуулалтыг хийж байгаа талаар МИАТ ТӨХК-иас мэдэгдлээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!