Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13140 болжээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13140 болжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-08-04
Нийтлэлийг
Cherrynews

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-60 хүн

  • Хөнгөн – 8
  • Дунд – 52 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13016, гэрээр эмчлүүлж буй  54, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96119  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4994 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2918, 5-9 насны 1662 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.