
ЦУОШГ: Өнөөдөр гурван удаагийн давтамжтай усархаг бороо орно
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-08-04
Нийтлэлийг
Cherrynews
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.08.04/ 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөв байна.
Иймд:
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол тухай бүрт хүлээн авах,
- Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байх,
- Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх,
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
- Өндөр хүчдэл, цахилгааны шонд хүрэхгүй байх,
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын бус гарцтай газраар зорчихгүй байх зэргээр үерийн аюулаас сэргийлэхийг зөвлөж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!