Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар үер усны аюулаас сэрэмжтэй байх чиглэл өглөө

Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар үер усны аюулаас сэрэмжтэй байх чиглэл өглөө

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-08-04
Нийтлэлийг
Cherrynews
 
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын хурал өнөөдөр /2025.08.04/ боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатарын өгсөн болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр өгсөн үүргийн дагуу НОК-ын орлогч дарга, хурандаа Г.Галбадрах дүүргүүдийн Онцгой комиссын шуурхай штабуудтай цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өглөө.
 
Цаг уур, орчны шинжилгээний газраас 08:00 цагт /2025.08.04/ өгсөн мэдээллээр өнөөдөр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөвтэй гэж мэдээлсэн. Иймд дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнд хоёр цаг тутамд мэдээлэл өгөх, бороо орсны дараа 30 минут тутамд үүссэн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэх, Туул гол, Дунд гол, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх мэдээ мэдээллийг шуурхай хүртээмжтэй зохион байгуулах, үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд ажиллах хүн, хүч, техник хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, удирдлага зохион байгуулалт, мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллахыг чиглэл болголоо.
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодизи усны барилга байгууламжийн газар, ОСНААУГ, Ус сувгийн удирдах газар, УБЦТС ХХК, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Нийтийн тээврийн бодологын газар, Тээврийн Цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.