ОХУ-ын Камчаткийн хойгийн галт уул 600 жилийн дараа идэвхжиж, дэлбэрчээ

ОХУ-ын Камчаткийн хойгийн галт уул 600 жилийн дараа идэвхжиж, дэлбэрчээ

Төрөл
Бусад
Нийтлэгдсэн
2025-08-04
Нийтлэлийг
Cherrynews

ОХУ-ын Камчатка мужид өнгөрсөн 450 жилийн хугацаанд нэг ч удаа дэлбэрээгүй, унтарсан гэж тооцогдож байсан галт уул гэнэт дэлбэрсэн байна. Тус улсын онцгой байдлын газрын мэдэгдсэнээр, хүчтэй газар хөдлөлт болсноос хэдхэн хоногийн дараа буюу Ням гаригт (2025.08.03) хамгийн сүүлд 1550 онд дэлбэрч байсан Крашенинников галт уул гэнэт идэвхжиж, үнс нурам нь 6 мянган метрийн өндөрт цацарсан байна. Камчаткийн Онцгой байдлын яам Telegram дээр "Крашенинников галт уулын үнс нурам зүүн тийш Номхон далайг чиглэн тархаж байна. Уг зам дагуу хүн ам суурьшсан газар байхгүй, хүн ам суурьшсан газарт үнс нуралт бүртгэгдээгүй" гэж мэдэгджээ.

Галт уул дэлбэрсний дараа нисэхийн улбар шар аюулын код зарлагджээ. Энэ нь тус бүс дэх нислэгүүд саатаж магадгүй гэсэн үг юм. Крашенинников гал уул дэлбэрэхээс өмнө  Европ, Ази дахь хамгийн өндөр идэвхтэй галт уул болох Ключевской галт уул өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт (2025.07.30) дэлбэрсэн юм. Ключевскийн дэлбэрэлт нэлээд түгээмэл бөгөөд 2000 оноос хойш дор хаяж 18 удаа дэлбэрч байна. Саяхан болсон хоёр дэлбэрэлт нь өнгөрсөн долоо хоногт Номхон далайн бүс нутагт цунамигийн аюулаас сэрэмжлүүлэг гаргах хэмжээний хүчтэй газар хөдлөлтийн дараа болж буй нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.