Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-07-31
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.

2025-2026 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

2 настай-30304

3 настай-31843

4 настай-35698

5 настай-37837 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.