Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, “Увс аймаг баруун бүс-2025” наадмын хүчит бөхийн барилдаан ихээхэн сонирхолтой, наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлсэн барилдаанаар өндөрлөлөө.
Үзүүр, түрүүнд дархан аварга Н.Батсуурь, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарч барилдан, дархан аварга Н.Батсуурь түрүүллээ. Тэрээр өвөөгийнхөө амжилтыг бататгаж 80 жилийн дараа түүхэн ойн дэвжээндээ түрүүлсэндээ баяртай байгаагаа наадамчин олонтой хуваалцсан юм.
Үзүүр түрүү булаалдах барилдаанд Н.Батсуурь давсан ч, Б.Бат-Өлзий олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж чадлаа.
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн бөхийг лексус 600 автомашинаар байлах бол үзүүрлэсэн бөхийг гурван өөрөөр байраар мялаана. Харин их шөвөгт үлдсэн хоёр бөхийг тус бүр хоёр өрөө байраар шагнана гэж зохион байгуулах комиссоос мэдээлсэн билээ.