63 ой хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраалаа

63 ой хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраалаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-07-30
Нийтлэлийг
Cherrynews
 
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.30/ 12:00 цагийн байдлаар 11 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-1, Хүдэр суманд-3 буюу нийт 4 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-2, Мандал суманд-1 буюу 7 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 315 алба хаагч, 9 автомашин, мэргэжлийн ангийн 66 хүн, 15 автомашин, нийт 381хүн, 24 автомашин, 18 морьтой үүрэг гүйцэтгэж байна.
Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг ОБЕГ, Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар газар дээр нь үзүүлж байна.
Он гарсаар улсын хэмжээнд 208 түймэр бүртгэгдсэн бөгөөд энэ сард Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ, аймагт нийт 63 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 51 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.