
Цунамигийн аюулаас сэрэмжлүүллээ
ОХУ-ын Камчаткийн хойгт 8.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2025 оны 7 дугаар сарын 29-ний орой болов. Уг газар хөдлөлтөөс үүссэн 1-3 метрийн өндөртэй цунами ОХУ, Япон болон АНУ-гийн баруун эргийн зарим хотуудад хүрэх төлөвтэй байгаа талаар цаг уурын албанаас мэдээлж байна.
Иймд АНУ-ын баруун эрэгт оршин суугаа иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, дараах холбоосоор тогтмол мэдээлэл авч байхыг хүсье.
https://tsunami.gov
Та бүхэн шуурхай асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа ДТГ-уудтай доорх утсаар холбогдоно уу.
Вашингтон хотод суугаа ЭСЯ-ны утас: 202-374-6274,
цахим шуудан: monconsul@mongolianembassy.us
Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын утас: 415-858-9524,
цахим шуудан: sanfrancisco.mng@gmail.com
Чикаго хотод суугаа КГ-ын утас: 224-464-2214
цахим шуудан: info@mongolianconsulate.us

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!