Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-05-18
Нийтлэлийг
Cherrynews

Цөлжилт, шороон шуурганаас хамгаалах, хөрсний доройтлыг бууруулахын тулд говийн бүсэд тохирсон модлог ургамлыг тарималжуулах, хамгаалалтын зурвас үүсгэх, тарьсан модыг услах, арчлах, өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайчид мод тарьж ургуулах, усалгаа арчилгааг тогтмол хийх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд компанийн мод үржүүлгийн “Эрдэнэс” агропаркт үрээр үржүүлсэн жигд, гүйлс, бүйлс, шар хуайс зэрэг говийн хөрс, уур амьсгалд дасан зохицох чадвартай мод, бут сөөгийг тарилаа.

Уурхайчид тарьсан модоо тогтмол усалж, арчилж хамгаалан ургуулахад анхаарч, уурхайн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.