
Увс аймгийн 100 жилийн ойн барилдааныг улсын Арслангууд өнжиж байна
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Увс аймаг баруун бүс-2025 наадмын хүчит бөхийн барилдаан тун удахгүй эхлэх гэж байна.
Тус барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат тэргүүтэй 256 бөх зодоглоно.
Энэхүү барилдаанд улсын арслангуудаас нэг нь ч зодоглосонгүй. Өндөр гэгээний даншиг наадамд хүч үзсэн улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нар зодоглосонгүй.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!