"Эрдэнэс Тавантолгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO стандартыг нэвтрүүллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO стандартыг нэвтрүүллээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-04-10
Нийтлэлийг
Cherrynews
"Эрдэнэс Таван Толгой" ХК үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэх зорилгоор ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр /2026.04.10/ төслийн сүүлийн шат болох удирдлагын дүн шинжилгээний хурлыг зохион байгуулж “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд болон төслийн баг, зөвлөх баг оролцлоо.
 
Төслийн зөвлөх үйлчилгээг "Ворлд стандарт консалтинг" ХХК гүйцэтгэж, стандартын 4 бүлэг, 93 хяналтын механизмыг тус компанийн бизнесийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулсан юм. Удирдлагын дүн шинжилгээний хурлаар төслийн үр дүнг хэлэлцэж, цаашид кибер аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах стратегийг баталлаа.
 
Төслийн хүрээнд хийгдсэн онцлох ажлууд:
  • Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн иж бүрэн үнэлгээ хийж, чухал өгөгдөл, активуудыг тодорхойлсон.
  • Стандартын 2022 оны шинэчлэгдсэн хувилбарын дагуу үүлэн үйлчилгээний аюулгүй байдал (Cloud Security) болон мэдээлэл алдагдахаас сэргийлэх (DLP) хяналтуудыг хэрэгжүүлэх суурийг тавьсан.
  • Компанийн нийт ажилтнуудын кибер аюулгүй байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалт, дадлагуудыг зохион байгуулсан.
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК нь Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль болон Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, төрийн өмчит байгууллагуудын мэдээллийн засаглалд жишиг тогтоож байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.