Нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд ХАБ-ын сургалтад хамрагдлаа

Нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд ХАБ-ын сургалтад хамрагдлаа

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-04-01
Нийтлэлийг
Cherrynews

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газар, Тээвэр авто зам хариуцсан алба, Дотоодын цэргийн 810 дугаар анги хамтран Нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Грийн Центр”-т зохион байгууллаа.

 

Сургалтаар нүүрс тээврийн замд гарч буй осол зөрчлийн мэдээ судалгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, амилуулах суурь тусламж, галын аюулгүй ажиллагаа, нүүрс тээврийн хэрэгслийн жолооч гаалийн хяналтын бүсэд ачилтад орох үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа сэдвүүдээр мэдлэг олгов.

2023 онд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль , Монгол Улсын Засгийн газрын 362-р тогтоолоор нүүрсний борлуулалтыг зөвхөн монголын хөрөнгийн биржээр дамжуулан хил нөхцөлтэйгөөр арилжаалж эхэлсэн бөгөөд уурхайн бүсээс БНХАУ-ын ганц модны боомт хүртэлх тээврийг зохион байгуулах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан эхлүүлснээс хойш дөрөв дэх жилдээ нүүрс тээврийн компанийн төлөөлөлд Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулж байна.

 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.