160 мянган тонн нүүрс арилжлаа

160 мянган тонн нүүрс арилжлаа

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-03-25
Нийтлэлийг
Cherrynews

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 11.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. 


 
1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 85.4 ам.доллароор арилжаалж нийт 2.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 9.5 ам.доллароор буюу 12.5% өслөө.1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 76.6 ам.доллароор арилжаалж нийт 4.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллароор буюу 10.1% өслөө.
 Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс- 64.0 мянган тонн, 65.7 ам.доллароор арилжаалж нийт 4.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 20.4 ам.доллароор буюу 45.0% өслөө.

2026 онд 72 удаагийн арилжаагаар 327.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.1 сая тонн нүүрс арилжлаа.Үүнээс 2026 оны 1 дүгээр сард 89.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 928 мянган тонн, 2 дугаар сард 83.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.16 сая тонн, 3 дугаар сард 154.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.98 сая.тонн нүүрс борлуулсан байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.