
Экспорт 8.5 сая тонн болж нэмэгдлээ
Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-03-23
Нийтлэлийг
Cherrynews

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 8.5 сая тонн нүүрс экспортоллоо. Үүнээс Гашуунсухайт боомтоор 7.07 сая тонн буюу 83 хувь, Ханги боомтоор 1.46 сая тонн буюу нийт экспортын 17 хувийг экспортоллоо.Компани экспортыг нэмэгдүүлэх, тээвэр зохион байгуулалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ 3.0 сая тонн буюу 55 хувиар өслөө.Экспортын хэмжээ өссөнөөр Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


