
АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдлоо

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн /2026.10.12/ хуралдаанаар бүлгийн даргаа шинээр сонгох, сэтгүүлчийг цагдан хорьсон асуудал болон ГБХНХ-ын сайдын асуудлыг хэлэлцжээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин 41 гишүүнээс 24 гишүүнийг саналыг авч АН бүлгийн даргаар сонгогдсон байна. Түүний хувьд ХХБ, Эрэл, АПУ, Миг даатгал зэрэг үндэсний томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай. Хамгийн сүүлд Миг даатгал ХХК-ийн Ерөнхий захирал хийж байгаад гишүүн болжээ. Тэгвэл түүний эзэмшдэг компани, хөрөнгийн хэмжээтэй танилцъя.
- Өөрийн орлого жилийн 2 орчим тэрбум,
- Гэр бүлийн орлого жилийн 1 гаруй тэрбум,
- Хөрөнгө борлуулсны орлого 1.4 гаруй тэрбум,
- Нийт үл хөдлөх хөрөнгө нь 21.2 тэрбум,
- Тээврийн хэрэгсэл 1 тэрбум,
- Газар нь 66 сая,
- Хадгаламж 2 орчим тэрбум,
- Авлага 362 сая,
- Мөн тэрээр 4.6 орчим тэрбум төгрөгийн зээлтэй байна.
- Хубилай лайф ХХК-ийн 100 хувийн эзэмшигч,
- Хас хаан ББСБ-ын 41 хувийн эзэмшигч,
- Миг ХХК-ийн 61 хувийн эзэмшигч,
- ТиСиЭс глобал ХХК-ийн 45 хувийн эзэмшигч юм байна.
Мөн нээлттэй хувьцаагаа арилждаг АПУ, Хаан банк, Монголын үнэт цаасны бирж, Монголын хөрөнгийн бирж, М банк, Би Ди Сек ҮЦК зэрэг ХК-д хувьцаа эзэмшдэг гэж АТГ-т мэдүүлжээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

